Íàâèãàöèÿ
Ãëàâíàÿ Ôîðóì Çàêàçû
Ìèíè-÷àò
Îïðîñ
Манай сайт ямар байна?
Total of answers: 9
Main » 2009 » 4-р сар » 2 » Аргентин 1:6 Боливи юу болж байнаа
7:43 PM
Аргентин 1:6 Боливи юу болж байнаа

2010 оны ДАШТ-ын урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө үргэлжлэн явагдлаа. Өмнөд Америкийн бүсэд дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ Боливийн талбайд зочлон тоглож, 6:1-ээр гутамшигтай хожигдов.

argentina308

Диего Марадона Аргентиний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсноосоо хойш ийн анхны хожигдлоо хүлээж байна. Гэхдээ энэ хожигдол нь Аргентиний хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдэхүйц томоохон хожигдол болж байна. Одоогоос 51 жилийн өмнө буюу 1958 оны Шведэд болсон ДАШТ-ийн хэсгийн тоглолтонд Чехословакийн багт мөн 1:6-аар хожигдож байсан  нь дэлхийн 2 удаагийн аваргуудын хамгийн том хожигдол юм байна.

Бямба гаригт Венесуэлийг хожсон гайхалтай тоглолтоос энэ удаагийн тоглолтонд юу ч харагдсангүй. Олигтой довтолгоо бараг хийгээгүйн дээр хамгаалагч, хаалгачид нь удаа дараа бүдүүлэг алдаа гаргаж байв. Тоглолтын дараа Марадона Боливийн багийг маш сайн тоглосон гэж үнэлээд өөрсдийнх нь муу тоглолтонд далайн түвшнээс 3600 метрийн өндөрт дасан зохицож чадаагүй нь нөлөөлсөн гэдгийг хэлэхээ мартсангүй. Аргентин ийн 12 тоглолтын дараах байдлаар ердөө 19 оноотойгоор бүсдээ 4-р байранд бичигдэж эхлэв. Харин түүхэн ялалт байгуулсан Боливичууд 12 тоглолтын дараах байдлаар 12 оноотойгоор сүүлээсээ 2-т жагсаж байна.

Порту Алегрод дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээ Перуг хүлээн авч, Луис Фабионогийн 2, Фиорентинагийн Фелипе Мелогийн 1 гоолоор 3:0-ээр хожсоноор 21 оноотой болж, бүсийнхээ 2-р байрт дэвшлээ. Тэдний өмнө Парагвайн шигшээ 12 тоглож 24 оноотой байгаа бол 6-р байранд бичигдэж байгаа Колумб 14 оноотой явна. Өмнөд Америкийн бүсээс эхний 4 байрт шалгарсан багууд ДАШТ-ын эрхээ шууд авч, 5-р байранд шалгарсан баг өөр тивийн багтай плей-оффт өрсөлдөнө.

46339

Тоглолтуудын дүн:

Бразил - Перу 3:0

Гоол: Луис Фабиано, 18-пен, 27; Мело, 63
Бразил: Жулио Сезар, Д.Алвес, Лусио, Луизао (Миранда, 12), Мело, Клебер, Элано (Рональдиньо, 76), Жилберто Силва, Луис Фабиано, Кака, Робиньо (Пато, 70)
Перу: Бутрон, Родригес, Вилчес, Замбрано, Солано (Фернандес, 69), Торрес, Рамирес (Низен, 79), Гарсия (Санчес, 62), Прадо, Роса, Фано

Шар хуудас: Солано, 51; Бутрон, 85
Порто-Алегре. “Бейра Рио”

Чили - Уругвай 0:0

Чили: Браво, Исла, Понче, Контерас, Кармона, Санчес, Суазо, Гонсалес, М.Фернандес (Ореллана, 60), Бусежур (Итурра, 39; Сереседа, 45), Жара
Уругвай: Виера, Лугано, Годин, Касерес, Родригес (Кавани, 85), Суарес, Форлан, Перес (А.Фернандес, 41), М.Перейра, А.Перейра (Абреу, 72), Эгурен

Шар хуудас: Исла, 22 - Перес, 17; Лугано, 40; Эгурен, 43; Форлан, 66; Касерес, 80; Родригес, 84
Улаан хуудас: Исла, 34
Сантьяго-де-Чили. “Насьональ”

Эквадор - Парагвай 1:1

Гоол: Нобоа, 64 - Э.Бенитес, 90
Эквадор: Севальос, И.Уртадо, Амбросси, Х.Геррон (Нобоа, 62), Мендес, Кайседо (Кальдерон, 45), К.Бенитес, С.Кастильо, Валенсия (Уррутия, 86), Эспиноса, Реаско
Парагвай: Вильяр, Верон, Мансур, Каниса, Акино (Мартинес, 75), С.Кабаньяс, Вера, Да Сильва, Касерес, Риверос, Вальдес (Э.Бенитес, 70)

Шар хуудас: Геррон, 16; Эспиноса, 32; Кайседо, 40; Валенсия, 66; Мендес, 80 - Верон, 35; Кабаньяс, 45; Э.Бенитес, 90
Улаан хуудас: Да Сильва, 85
Кито. “Атауальпа”

Боливи - Аргентин 6:1

Гоол: Мартинс Морено, 12; Ботеро, 34-пен, 54, 66; Да Роса, 45; Торрико, 87 - Гонсалес, 26
Боливи: Ариас, Пенья, Торрико, Риверо, Кардосо (И.Гарсия, 53), Рибейро, Да Роса (Сауседо, 69), Р.Гарсия (Флорес, 79), Рейес, Морено, Ботеро
Аргентин: Каррисо, Папа, Хайнце, Санетти, Демикелис, Маскерано, Л.Гонсалес (Анхелери, 69), Месси, Гаго, М.Родригес (Ди Мария, 57), Тевес (Монтенегро, 76)

Шар хуудас: Рейес, 42; Да Роса, 45; Торрико, 49; Рибейро, 57 - Папа, 41
Улаан хуудас: Ди Мария, 64
Ла-Пас. “Эрнандо Салес”
Венесуэл - Колумб 2:0

Гоол: Федор, 77; Аранго, 82
Венесуэл: Вега, Саласар, Веласкес, Ринкон, Мальдонадо (Федор, 74), С.Гонсалес (Пенья, 65), Фуэнмайор, Лусена, Морено, Росалес, Аранго (Акоста, 87)
Колумб: Оспина, Сапата, Йепес, Марин, Бедойя, Нуньес (Москера, 45), Гарсия, Торрес (Родальега, 75), Агилар, Суньига, Кинтеро (Марруго, 58)

Шар хуудас: Фуэнмайор, 34; Гонсалес, 42; Акоста, 88 - Агилар, 11; Бедойя, 12; Марруго, 66
Улаан хуудас: Агилар, 28
Пуэрто-Ордас. “Качамай”

Багуудын амжилт

Баг

тт

хо

тэ

хд

Б-х

Оноо

Парагвай 12 7 3 2 19-9 24
Бразил 12 5 6 1 19-5 21
Чили 12 6 2 4 17-14 20
Аргентин 12 5 4 3 18-13 19
Уругвай 12 4 5 3 21-10 17
Колумб 12 3 5 4 6-10 14
Эквадор 12 3 5 4 14-19 14
Венесуэл 12 4 1 7 14-22 13
Боливи 12 3 3 6 19-25 12
Перу 12 1 4 7 6-26 7
Category: Спортын мэдээ | Views: 972 | Added by: doa-mongolia | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Ïðîôèëü
Ïðèâåò: Guest

Ñîîáùåíèÿ:

Ãîñòü, ìû ðàäû âàñ âèäåòü. Ïîæàëóéñòà çàðåãèñòðèðóéòåñü èëè àâòîðèçóéòåñü!
Ïîèñê
Äðóçüÿ ñàéòà
Ñòàòèñòèêà
Нийт 1
Зочид 1
Гишүүн 0
Design by KuJIoBaT. Copyright FoRDiZ.net.ru © 2024
Site managed by uCoz