Íàâèãàöèÿ
Ãëàâíàÿ Ôîðóì Çàêàçû
Ìèíè-÷àò
Îïðîñ
Манай сайт ямар байна?
Total of answers: 9
Main » 2009 » 4-р сар » 2 » Аваргуудын лигийн сугалаа
8:13 PM
Аваргуудын лигийн сугалаа

812190_mediumsquare

Манчестер Юнайтед 1992-93 оны улирлаас хойш аварга цолоо дараа улиралд нь хамгаалсан анхны баг болохын тулд Португ заавал хожих нь мэдээж.

Английн 2  супер баг Аваргуудын лигийн шөвөгт дахиад л учраа таарлаа. Ливерпуль Челсигийн эсрэг. Аваргуудын лигийн сүүлийн 4 улиралд хагас шигшээд 3 удаа учраа таарсан эдгээр багууд энэ удаа хагас шигшээгээс арай наана хоорондоо таарлаа.

Энэ улиралд энэ тэмцээнд довтолгоогоороо гайхагдаж, хамгийн олон гоол хийгээд байгаа Испаний Барселона, Германы Бавари багуудын тоглолт үзүүштэй, сонирхолтой болох нь гарцаагүй.

3 жилийн өмнө буюу 2006 оны Аваргуудын лигийн хагас шигшээд Арсеналд харамсалтай хожигдож байсан хариугаа Вилльярреал авч чадах болов уу. Юутай ч тэд оноолт таарлаа.

Шөвгийн 8-ын эхний тоглолт 4-р сарын 7, 8-ны өдрүүдэд, хариу тоглолт 4-р сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус болно.

1.      “Вильярреал” (Испани) - “Арсенал” (Англи),

2.      “Манчестер Юнайтед” (Англи) - “Порту” (Португал),

3.      “Ливерпуль” (Англи) - “Челси” (Англи),

4.      “Барселона” (Испани) - “Бавари” (Германи)

Харин хагас шигшээд:

-          2-р хосын ялагч(МЮ - Порту) - 1-р хосын (Вилльяреал - Арсенал) ялагчтай

-          4-р хосын ялагч (Барселона - Бавари)- 3-р хосын ялагтчай (Ливерпуль - Челси)

Эхний тоглолт 4-р сарын 28, 29-нд, хариу тоглолт 5-р сарын 5, 6-нд болно.

Ингээд хагас шигшээгийн ялагчид аваргын төлөө Италийн Ром хотноо 5-р сарын 27-нд тоглох болно.

Category: Спортын мэдээ | Views: 905 | Added by: doa-mongolia | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Ïðîôèëü
Ïðèâåò: Guest

Ñîîáùåíèÿ:

Ãîñòü, ìû ðàäû âàñ âèäåòü. Ïîæàëóéñòà çàðåãèñòðèðóéòåñü èëè àâòîðèçóéòåñü!
Ïîèñê
Äðóçüÿ ñàéòà
Ñòàòèñòèêà
Нийт 1
Зочид 1
Гишүүн 0
Design by KuJIoBaT. Copyright FoRDiZ.net.ru © 2024
Site managed by uCoz