Íàâèãàöèÿ
Ãëàâíàÿ Ôîðóì Çàêàçû
Ìèíè-÷àò
Îïðîñ
Манай сайт ямар байна?
Total of answers: 9
Main » 2009 » 5-р сар » 6 » Манчестер Юнайтед Ром руу
5:46 PM
Манчестер Юнайтед Ром руу

ron-350Аваргаа хамгаалж буй Манчестерийн улаан чөтгөрүүд хагас шигшээн хариу тоглолтондоо 3-1-ээр Арсеналыг Эмирэйтс цэнгэлдэхэд нь хожлоо.

Нийлбэр дүнгээр 4-1 ээр буулгаж авсан МанЮ эхний 11 минутад хоёр гоол хийснээр асуудлыг бүрэн шийдлээ.

Тэд 2007 онд Миланд хожигдсоноосоо хойш 25 тоглолт дараалан хожигдоогүй байна.

Тоглолтын эхэнд Пак Жи Сун Арсеналын залуу хамгаалагч Гиббсийн алдааг ашиглаж гоол хийсэн бол 11 дэх минутад Роналдугийн цохисон хаалттай цохилтыг өмнөх тоглолтын баатар Альмуния алдаа гарган гоол алдсан юм.

61 дэх минутад энэ тоглолтын баатар К.Роналду Рунигийн дамжуулалтаар гоол хийн эцсийн цэгийг тавьсан.

Манчестерийнхан энэ тоглолтонд “нэг хүрэлтийн хөлбөмбөг” гэгчийг үзүүлж өглөө.

Улаан чөтгөрүүд энэ долоо хоногт Премьер лигт Манчестер Сититэй хийх тоглолтонд нөөх зорилгоор Эвра, Руни, Андерсон нараа талбайгаас чөлөөлөхтэй зэрэгцэн Арсеналын фэнүүд Эмирэйтс цэнгэлдэхийг орхин явж байлаа.

Тэдний энэ төгс үдшийг харлуулах ганц зүйл болсон нь тоглолтын эхний үед тун сайн тоглосон Даррен Флетчерийн улаан хуудас ба тэр 5 сарын 27-нд Ромд тоглохгүй болж байна.

“Арсенал” (Англи) - “Манчестер Юнайтед” (Англи) - 1:3 (0:2)

Гоол: Пак Жи Сун, 8 (0:1). Криштиану Роналду, 11 (0:2). Криштиану Роналду, 61 (0:3). ван Перси, 76 - пенальти (1:3).

“Арсенал”: Альмуния, Санья, Коло Туре, Журу, Гиббс (Эбуэ, 46), Уолкотт (Бендтнер, 63), Фабрегас, Сонг, Насри, ван Перси (Вела, 79), Адебайор.

“Манчестер Юнайтед”: ван дер Сар, О’Ши, Фердинанд, Видич, Эвра (Рафаэл Да Силва, 65), Пак Жи Сун, Флетчер, Кэррик, Андерсон (Гиггз, 63), Руни (Бербатов, 66), Криштиану Роналду.

улаан хуудас: Флетчер, 75

Шүүгч: Розетти (Итали).

Sportnews.mn

Category: Спортын мэдээ | Views: 1805 | Added by: doa-mongolia | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Ïðîôèëü
Ïðèâåò: Guest

Ñîîáùåíèÿ:

Ãîñòü, ìû ðàäû âàñ âèäåòü. Ïîæàëóéñòà çàðåãèñòðèðóéòåñü èëè àâòîðèçóéòåñü!
Ïîèñê
Äðóçüÿ ñàéòà
Ñòàòèñòèêà
Нийт 1
Зочид 1
Гишүүн 0
Design by KuJIoBaT. Copyright FoRDiZ.net.ru © 2024
Site managed by uCoz