Íàâèãàöèÿ
Ãëàâíàÿ Ôîðóì Çàêàçû
Ìèíè-÷àò
Îïðîñ
Манай сайт ямар байна?
Total of answers: 9
Main » 2009 » 3-р сар » 25 » ”Жентельмен” залуу
8:05 PM
”Жентельмен” залуу

http://www.bestinfooty.com/images/000kaka11.jpgТалбай дээр үзүүлж буй гайхалтай тоглолтоосоо гадна жинхэнэ жентельмен хүнд л байх эелдэг боловсон , ухаалаг зан чанараараа олон сая фенүүдийнхээ хайрийг татсан Кака хэмээх энэ залуугийн амжилтанд хүрсэн түүхийг бид хүргэх гэж байна. Зөвхөн Миланы ч гэлтгүй нийт хөлбөмбөг сонирхогчид түүнд ам сайтай байдаг нь санаандгүй хэрэг биш. Яагаад гэвэл тэр хэзээ ч өнгө мөнгөнд шунаж , алдар нэрийн хойноос улайран хөөцөлддөггүй . Xэзээ ч өөрийгөө дөвийлгөж , гаргасан амжилтаараа бардамнан сайрхдаггүй билээ. Ийм ч учраас түүнийг хөлбөмбөгийн ертөнцөд үлгэр дуурайл болох нэгэн гэж өргөмжилдөг юм.

Бага нас

Ер нь алдар цуутай хүмүүсийн намтрыг харж байхад ихэнх нь хүүхэд насандаа хүнд хүчир амьдрал туулсан байдаг. Хөлбөмбөгт ч ялгаагүй , ийм жишээ олныг дурьдаж болно. Домогт Пеле л гэхэд багадаа , өлсөхийн эрхэнд найз нартайгаа хамтран хулгай хийж , өдөр хоногийг олон зэлмүүн өнгөрүүлж явснаа өөрийн номондоо бичсэн байдаг. ”Шидэрхэг” хэмээх хочоороо алдартай бидний танил Роналдод багад нь автобусны мөнгө олддоггүй байсан тул , хэдэн буудал газар алхаж сургуульдаа ирдэг байжээ. Энэ мэтчилэн Марадона , Ривелина , Зико , Ривалдо гээд бүгд л ядуусын хороололд бөмбөг өшиглөн гүйж , зовлон бэрхшээлийн дунд хатуужиж хүн болсон. Үүнийг дурьдахын учир гэвэл манай гол баатар Какад маань , эдгээр оддоос тэс өөр хувь тавиланг бурхан заяажээ. Чинээлэг айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр хэзээ ч шавар шавхайтай гудманд халтар бөмбөг элдэж явсангүй. Хэзээ ч өлсөх даарах, дутагдах гачигдахын зовлонг эдэлж , маргаашийн амьдралдаа санаа зовниж байсангүй ээ. Магадгүй өөнтөгч нэгэн нь үүнийг сонсоод баян айлын эрх жаал , зовлон бэрхшээл туулаагүй нялцгай гурил шиг амьтан юм шивдээ гэж бодож байгаа бол тийм биш шүү. Харин ч эсрэгээрээ тэр, хэн хүнд байдаггүй тэсвэр хатуужилтай , ухаалаг , зарчимч , зорьсондоо хүрэхийн төлөө бүхнээ дайчилдаг , шаргуу хөдөлмөрч жаал байсан юм. Мөн боловсролтой сэхээтэн гэр бүлд өссөн болохоор тун чиг эелдэг боловсон , багш нарынхаа хайрыг татсан сурагч байлаа.

Хөлбөмбөгч болох эхлэл

Бразилд хөлбөмбөгийг спорт гэхээсээ илүү үндэсний уламжлал , соёлын хэмжээнд авч үздэг. Пелегийн зодог тайлах ёслол дээрээ хэлсэн нэг үг байдаг шүү дээ.” Та нар яагаад гуниглаад байгаа юм бэ ?. Бразилд надаас илүү авьяаслаг хэдэн мянган хүүхэд байгаа шүү дээ. Итгэхгүй бол далайн эрэгт очоод үзээрэй ” гэсэн. Үнэхээр ч энэ нутгийн хүүхэд бүр хөлбөмбөгөөр ”өвчилж” ирээүйн супер од болохыг хүсдэг билээ. Кака ч ийм л зүйлийг мөрөөдөж өссөн. Түүнийг долоон настай байхад гэр бүл нь Сан Паулу хот руу нүүсэн бөгөөд эцэг нь хүүгээ алдарт Ревилиногийн нэрэмжит ”Алфевилье” академд өгчээ. Үүнээс жил орчмын дараа Сан Паулу клуб , бяцхан авьяастныг анзаарч өөрийнхөө академд суралцахыг урьсан байна. http://www.kaka.name/biography/kaka-3.jpgДэлхийн анхны ”мянгат гоолтон” домогт Артур Фредринайхаас өгсүүлээд , Фалкао , Беллини , Гурсон , Кафу , Леонардо зэрэг оддыг төрөн гаргасан энэ алдарт клубт суралцана гэдэг хэнд ч нэр төрийн хэрэг байх нь ойлгомжтой. Тиймээс ч Какагийн эцэг эх энэ саналыг уриалгахан зөвшөөрчээ.

1997 онд Кака 15 нас хүрч мэргэжлийн гэрээ байгуулснаар залуучуудын багт тоглож эхлэв. Авьяас чадвараараа үеийнхэн дундаа илт ялгарах түүний хувьд ганц бэрхшээл нь биеийн хөгжил л байлаа. Сан Паулугийн академийн эмч энэ тухай ”Кака бусад хүүхдүүдээс харьцангүй сул биетэй байсан болохоор амархан ядардаг байсан. Арван долоон нас хүрэхдээ бараг 1.80 см болтлоо өссөн ч туранхай хэвээр байсан учир бид нилээд хэдэн сар системтэй бэлтгэл хийлгэж ажилласны хүчинд хэвийн хэмжээнд оруулж чадсан’’ хэмээн дурсжээ.

Бурханы аврал

Гоол оруулсныхоо дараа гараа өргөн , тэнгэр лүү заах Какаг бид олон удаа харсан. Мөн I belong to Jesus буюу Би Есүст харьяалагддаг гэсэн бичигтэй цамц үргэлж өмсдөгийг нь ч мэднэ. Харин яагаад түүнийг ийм их шүтлэгтэй болсон талаар нь тийм ч олон хүн мэдэхгүй болов уу. Түүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилж , чин сүсэгтэй болоход нөлөөлсөн тэр явдал 2000 оны зун болжээ. Тухайн үед 18 настай байсан Кака , гэр бүлийнхэнтэйгээ аялж байлаа. Зочид буудлын усан сангийн хамгийн дээд тавцангаас үсрэх гэж байхдаа тэрээр гишгэгдэл алдаж доош унасан байна. Арав гаран метр өндрөөс хатуу хашлаган дээр унаж , нуруугаа хүнд бэртээсэн Какаг эмнэлэгт тэр дор нь хүргэсэн ч , эдгэх найдлага тун бага , эдгэрсэн ч гэсэн хөлбөмбөг цаашид тоглох боломжгүй гэсэн оношыг эмч нар тавьж байв. Гэтэл чухам гайхамшиг гэгч нь болж , хэдэн сар шаналсан хүү бүрмөсөн эдгэж чадсанаар барахгүй , ногоон талбайд дахин гарах боломжтой болжээ.

Тэр талаараа Кака ”Ямар ч найдлагагүй гэж байсан тэр үед ч би итгэлээ алдаагүй. Өдөр болгон залбирч намайг эдгээж өгөхийг гуйдаг байлаа. Бурхан намайг сонсож , авралын гараа сунгасан учраас би насан туршдаа түүний боол байх болно гэж өөртөө амласан юм” хэмээжээ.

Ийнхүү гайхамшгийн хүчээр хөл дээр боссон тэрээр католик шашны сүмд байнга хандив өргөж , ядуу зүдүү хүмүүст тусламжын гараа сунгадаг заншилтай. Мөн нэгдсэн үндэстний байгууллагын Өлсгөлөнгийн эсрэг хөтөлбөрийн элчин сайдаар 2004 онд томилогдсон бөгөөд зодог тайлсныхаа дараа ч энэ ажлаа үргэлжлүүнэ хэмээн мэдэгджээ..

Миланыг зорьсон нь

Дээрх осол болоогүй байсан бол Кака нилээд эрт Сан Паулугийн үндсэн бүрэлдэхүүнд багтчих боломжтой байсан. Гэвч клубын удирдлага эрсдэл хийхээс цааргалж , түүний бэртлийг бүрэн эдгэтэл хүлээхээр шийдсэн аж. Ингээд 2001 оны улиралаас л түүнийг нэгдүгээр багт дуудсан бөгөөд тэрхүү улиралдаа 27 тоглолтонд 12 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Мөн Сан Паулу , Рио ди жаниеро хоёр хотын багуудын хооронд болдог ”Torneio Rio-São Paul” тэмцээний шигшээ тоглолтонд хоёр гоол оруулж багаа түрүүлүүлсэн байна. Тэр тусмаа багаа 1 : 0-р хожигдож явсан хүнд үед сэлгээгээр орж ирсэн дубль хийсэн нь түүнийг Бразил даяар алдаршуулсан ажээ.

Өмнөд Америкаас төрөн гарсан шинэ оддыг Европын томчууд бие биенээсээ өрсөн ”зулгаахыг” оролддог нь нууц биш. Гэхдээ Какагийн хувьд дэндүү олон клуб санал тавьсан болохоор , шийдвэр гаргахад хэцүү байв. 2002 оны ДАШТ -д оролцож түрүүлсэн нь ч үүнд нөлөөлсөн. МанЮ , Реал , Байерн , Барселона гээд томчууд бүгд л шинэ авьяастныг сонирхож байсан ч эцсийн эцэст санаанд оромгүй хямд үнэ буюу 8.5 -хан сая еврогоор Кака , Миланыг зорьжээ. МанЮ -н тавьсан санал л гэхэд үүнээс хэд дахин илүү байсан гэдэг. Энэ наймаанд гол нөлөө үзүүлсэн хүн нь Миланаас эх орондоо дөнгөж ирээд байсан Леонардо байсан гэдгийг хүмүүс сүүлд мэдсэн аж. Тэр л Какагийн ”толгойг эргүүлж” улаан-хар жерсиг өмсүүлж чадсан аж.

Та бүхэнд нэгэн сонирхолтой түүх дуулгахад тухайн үед Челси-г дөнгөж худалдаж аваад байсан Роман Абромвич ч Какад асар их мөнгө амлаж , Лондонд ирэхийг ятгажээ. Энэ талаар тэрээр ‘‘Би Английн лигийн хатуу ширүүнээс айгаагүй , харин Лондонд очихоосоо өмнө ЦСКА -д нэг улирал тоглох ёстой байсан нь намайг айлгасан” хэмээжээ. Үүнтэй төстэй түүх дөнгөж саяхан давтагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Хөлбөмбөгийн ертөнцийн ээлжит ”Абрамович” болоод байгаа Абу Даби групын ерөнхийлөгч Мансур бин Аль Нахян , Какад 100 гаран сая фунт амлаж хүн бүр л түүнийг ‘’бараг явчихаж байгаа юм биш үү’’ гэж эргэлзэж байх үед , үнэнч шүтэн бишрэгчид , багийн анд нөхдөө орхилгүй Миландаа үнэнчээр үлдэх шийдвэрийг гаргасан билээ. Хэдийгээр түүнийг ухаалаг , шударга хүн гэдгийг нь хөлбөмбөгийн ертөнцөд хүн бүр мэддэг ч энэ явдлаар өөрийгөө жинхэнэ жентельмен гэдгээ тэр дахин батласан юм.

Мөн тэрээр энэ шийдвэрийг гаргаснаараа мөнгөөр бүхнийг шийдэх гэж зүтгэж буй ”даварсан Арабт” томоохон сургамж хүртээсэн нь дамжиггүй.

Хар-улаануудтай хамт

2003 оны Аваргуудын лигт дөнгөж түрүүлээд байсан Миланд , Рикардо Изексэн дос Сантос Леите хэмээх нэгэн залуу цус сэлбэхээр ирлээ. Бразилдаа од болсон ч , европт хараахан танигдаж амжаагүй байсан түүнийг ”хөгшин тивийнхэн” анхааралтай ажиглаж байв. Өндөр нуруулаг болохоор хүчний тулаанд дийлдэх нь ховор , дээрээс нь ур чадвар сайтай ,ухаалаг тоглолтой , http://rescindedred.files.wordpress.com/2008/10/16578kaka.jpgцохилт сайтай гээд л амжилт гаргахад хэрэгтэй бүх л шинж энэ залууд бүрэлджээ хэмээн мэргэжилтнүүд бичиж байлаа. ‘’Кака бол Бразил техниктэй , европ бие галбиртай залуу” гэж Бразилийн дасгалжуулагч Уандерлеи Луксембурго хэлсэн бол ”Надад тэр Платини-г л санагдуулаад байгаа юм даа” хэмээн Зико уулга алджээ. Эдгээр бүх магтаал , урмын үгс хий хоосон зүйл байсангүй.  Кака дөнгөж ирсэн жилдээ л Миланы гараанд багтаж нутаг нэг Ривалдог сэлгээний сандалд суулгаж дөнгөсөн. 2003-2004 оны улиралд Милан 17 дахь удаагааа Сери А -д магнайлж , дээрээс нь Европын супер Цомыг хүртсэн нь яах аргагүй Какагийн ач гавьяа. Түүний оруулсан 10 гоол , талбайд гарсан 30 тоглолт нь багийнхаа амжилтанд үнэхээр их тус болсон билээ. Дараачийн улиралд нь Карло Анчелотти 5 хагас хамгаалагчтай тактикийг сонгоход Кака , Шева -н ард довтолгооны хагасаар тоглох болж цөөнгүй гоол оруулсан. Харамсалтай нь Россонерри Аваргуудын лигийн финалд пеналтиар дийлдэж нүдэндээ нулимстай Станбулыг орхисон билээ. Хэдийгээр Кака тэмцээний шилдэг хагас хамгаалагчаар тодорсон ч , энэ нэр хүндтэй цомыг атгаад алдсандаа харамсаад юу болж байгааг ч ухаараагүй хэмээн өгүүлсэн байдаг. Гэхдээ энэ цомоо , эргүүлэн авах мөч тун удахгүй ирнэ гэдгийг Кака тэр үедээ мэдээгүй байх. Авах авахдаа , гутамшигтай ялагдсан тэр багаасаа эргүүлэн авахад түүнд ердөө хоёрхон жил л хэрэгтэй байж.

2006-2007 оны улирал

Шевченког Англи руу явснаас хойш Миланы довтолгооноос хэн ч айхаа больсон нь нууц биш. . Гоол оруулдаг хүнгүй болж , ихэнх тоглолт нь 0 : 0-р өндөрлөж байв. Хөгшин бүрэлдэхүүнтэй , уйтгартай тоглолттой энэ Милан явахгүй ээ хэмээн гоочлох хүмүүс цөөнгүй байсан ч , нэг л хүн тэднээс тэс өөр зүйл бодож байжээ. Тэр бол Кака. Чухам түүний оруулсан шийдвэрлэх гоолуудын ачаар Милан , зүтгэсээр байж финалд шалгарсан юм. Нэн ялангуяа хагас шигшээн МанЮ-н талбайд хийсэн тулааныг онцлохгүй байхийн аргагүй. Ямарч багийн зүрхийг чичрүүлдэг энэ агуу багийн эсрэг алдарт Олд Траффордод нь хоёр гоол оруулна гэдэг түүнийг дэлхийн шилдэг гэдгийг бэлхнээ нотлоод өгсөн. Оруулсан хоёр гоол нь үнэхээр гайхалтай байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.Энэхүү тоглолтоос хойш тэднийг зогсоох баг байхгүй юм байна гэдэгтэй олон хүн эвлэрсэн байх. Шигшээ тоглолт ч олны бодож байснаар Миланы ялалтаар өндөрлөж , тэд түүхэн дэх долоо дахь европын цомоо хүртсэн билээ. Тэмцээний турш гоол оруулсныхаа дараа алдарт залбиралаа үйлдэж байсан Кака энэ өдөр , сүүлчийн удаа баярласан талархаснаа илэрхийлж зөөлөн шиврэх бороон дунд дээш харан залбирч байсан тэр мөч , одоо ч танд харагдаж байгаа байх.

Оны төгсгөлд түүн дээр шагналын хур бууж , авч болох бүхий л нэр хүндтэй ”гуншинг” хүртсэн нь мэдээж зүй ёсны хэрэг байсан. ФИФА -н шилдэг , УЕФА -н шилдэг тоглогчоор шалгарснаас гадна , Сери А -н шилдэг гадаад тоглогч , шилдэг латин америк тамирчин , шилдэг найруулагч гэх мэт тоолж баршгүй их шагналыг тэрээр гардсан билээ. Энэ бол яах аргагүй түүний карьерийн оргил жил байсан. Гэхдээ одоо 26-настай түүнд дахиад ч ийм амжилт үзүүлэх цаг хугацаа , авьяас чадвар хангалттай байна. Түүний авьяас дундаршгүй билээ.

Пента-Кампеонуудтай хамт….

2002 оны 1 сард Кака анх шигшээ багтаа дуудагдсан бөгөөд , үүнээс 5 сарын дараа эх орноо төлөөлөн ДАШТ -д оролцжээ. Тухайн үед түүний байрлал дээр Ривалдо , Роналдиньо нарын шилдэгүүд тоглож байсан болохоор талбайд гарах найдвар бараг байсангүй. Гэхдээ дөнгөж хорин настай залуугийн хувьд ДАШТ -д түрүүлнэ гэдэг гайхалтай эхлэл байлгүй яахав. http://www.abc.net.au/reslib/200506/r51173_136593.jpgҮүнээс жилийн дараа тэрээр КОНКАКАФ бүсийн Алтан цомын (Gold cup) тэмцээнд шигшээ багаа ахлан оролцож , аман хүзүүдүүлсэн бөгөөд өөрөө 3 гоол оруулжээ. Жилээс жилд шигшээд эзлэх Какагийн байр суурь батжиж , 2005 он гэхэд л альхэдийна гарааны сольшгүй тоглогч болоод амжжээ. 2005 оны Тив хоорондын цомын тэмцээнд энэ нь бүр ч тодорхой харагдсан. Финалын тоглолтонд Аргентиний хаалгыг мялаасан болохоор ч ингэж хэлж байгаа юм биш. Багийнхаа бүх довтолгооныг найруулж , тэмцээний турш ганц ч тоглолт алгасалгүй гараанд гарч , шилдэг тоглолтыг үзүүлсэн болохоор ийн хэлэх үндэстэй юм.

Тэр цагаас өнөөг хүртэл Какаг сэлгээний сандалд суулах ”зүрхтэй” дасгалжуулагч гараагүй л байна. Ойрын хэдэн жилдээ л гарахгүй байх. Өдгөө түүнд авч үзээгүй цом ,түрүүлж үзээгүй тэмцээн үлдээгүй ч энэ амжилтандаа сэтгэл ханаж , бусад шиг хойш суухийг хүссэнгүй. Харин ч оролцсон тэмцээн болгондоо түрүүлэхийг хүсэж байна хэмээн саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа дурьджээ.

Хувийн амьдрал

http://nimg.sulekha.com/Others/original700/d672a7ec7824433a919019cf8724910c-d672a7ec7824433a919019cf8724910c-2.jpgОдоогоос 4 жилийн өмнө Кака , Сан Паулугийн Христийн сүмд анхны хайрттайгаа гэрлэсэн. Каролино Келочо хэмээх энэ царайлаг бүсгүй түүнээс нэг дүү бөгөөд , 2008 оны 6 сард хосууд Луко Леличо Леите хэмээх бяцхан хүүтэй болжээ. Спортын ертөнц дэх хамгийн сайхан хосуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог Каролина , Кака нар өдгөө Миланд аз жаргалтай , амар тайван амьдарч байна.

Hэрний тухайд

Өмнөд америкийн тоглогчдын нэр ихэнхдээ сунжирсэн урт байдгийг анзаарсан байх. Тиймээс тоглогчид хэлэхэд эвтэйхэн хоч нэртэй болохыг илүүд үздэг. Какагийн тухайд гэвэл багад нь Рикардо хэмээн дууддаг байв. Харин түүний бага дүү Родриго энэ үгийг хэлж чадахгүй , Кака хэмээн шулганадаг байснаас , түүнийг ийн нэрлэх болжээ. Мөн европын зарим хэвлэлүүд түүнийг Рикки Кака гэх нь бий.

Тц сонин

Category: Тамирчны танилцуулга | Views: 791 | Added by: doa-mongolia | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Ïðîôèëü
Ïðèâåò: Guest

Ñîîáùåíèÿ:

Ãîñòü, ìû ðàäû âàñ âèäåòü. Ïîæàëóéñòà çàðåãèñòðèðóéòåñü èëè àâòîðèçóéòåñü!
Ïîèñê
Äðóçüÿ ñàéòà
Ñòàòèñòèêà
Нийт 1
Зочид 1
Гишүүн 0
Design by KuJIoBaT. Copyright FoRDiZ.net.ru © 2026
Site managed by uCoz