Íàâèãàöèÿ
Ãëàâíàÿ Ôîðóì Çàêàçû
Ìèíè-÷àò
Îïðîñ
Манай сайт ямар байна?
Total of answers: 9
Main » 2009 » 3-р сар » 25 » Хар тивийн ”Хүн гөрөөс”
7:45 PM
Хар тивийн ”Хүн гөрөөс”

http://gool25.files.wordpress.com/2009/02/drogba.jpgТоглогчид булангийнхаа ээлжит дугаараар та бүхэнд Челсигийн хүчирхэг довтлогч Дидье Дрогбагийн амжилтанд хүрсэн түүхийг хүргэж байна. Мэргэжлийн тоглогч болсноосоо хойш 441 тоглолтонд оролцож 150 гаруй гоол оруулсан түүнийг өнөө цагийн шилдэг довтлогчдын нэг гэхэд санал зөрөх хүн гарахгүй байх. Дуулж бүжиглэх дуртай энэ омголон залууг Африк даяараа хайрлан хүндэлдэг. Түүний төрсөн хот Абиджанд Дрогба хэмээх гудамж байдаг бөгөөд Дрогбагийн 11 дугаартай өмсгөл Африкт хамгийн эрэлттэй байдаг зэрэг нь үүнийг нотолж байгаа байх.

Бага нас

Африкийн баруун эрэгт байрладаг Кот’д Ивиор бол Дрогбагийн эх орон. Ихэнх африкийн орнуудын адил Францтай нягт харилцаатай байдаг энэ оронд ядуу зүдүү амьдрал зонхилдог ч аз болж Дидье муугүй амьдралтай гэр бүлд өсжээ.. Дрогбагийн эцэг эх Кот’д Ивиорын арилжааны гол хот болох Абиджаны банканд ажилладаг байсан бөгөөд таван хүүхэдтэй тэдний гэр бүл хангалуун сайхан амьдардаг байжээ. Ер нь Кот’д Ивиорчуудын хувьд ийм ажил нилээд дээгээр зиндаанд тооцогддог. Мөн Дрогбагийн авга ах Мишель Гоба Францад хөлбөмбөг тоглодог байсан нь ч тэдний амьжиргаанд нөлөөлдөг байв. Титог (Дрогбагийн багын хоч) таван настай байхад дээр дурьдсан авга ах Гоба нь Франц руу авч явахаар шийджээ. Мэдээж хэрэг эцэг эх нь тавхан настай хүүгээ харийн оронд явуулахыг хүсээгүй ч ”ирээдүйд шилдэг тоглогч болохын тулд одооноос л бэлдэх хэрэгтэй шүү дээ, хүүгийн чинь төлөө л үүнийг хийж байна” гэсээр байгаад Гоба санасандаа хүрсэн гэдэг. Брест хэмээх Францын боомт хотын жижигхэн клубт зүтгэдэг байсан тэрээр хэдий сайн тоглогч байгаагүй ч багийнхандаа хүндлэгддэг, нэр хүндтэй нэгэн байсан гэдэг. Гурван жил гаран авга ахыгаа дагаж Францаар ”тэнэхдээ” Дрогба маш их зүйл сурч мэдсэн бөгөөд ”тэр үеэс http://www.didierdrogba.com/en/images/biographie/enfance/001.jpgл хөлбөмбөгт үнэн сэтгэлээсээ хайртай болсон” гэж нэгэнтээ дурсжээ. Тоглолт болгоны дараа Гоба түүнд өмсгөл авчирч бэлэглэнэ, бэлтгэл сургуулилт хийлгэнэ, завтай үедээ хөлбөмбөгийн техник заан, тоглолт үзүүлж ер нь л тэр гурван жилийг Дрогба уйдах завгүй өнгөрөөсөн. Гэхдээ л хүүхэд бол хүүхэд шүү дээ. Аав ээж, гэр бүлээ санах сэтгэл нь хөлбөмбөгийн сонирхлоос нь давж гарсан учир Мишель дүүгээ Кот’д Ивиорлуу нь буцаажээ. Гэртээ ирээд Тито гудамжны найз нартайгаа бөмбөг нүдэж, усанд сэлж санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байтал бүх зүйл орвонгоороо эргэлээ.

1990-ээд оны эхээр өрнөсөн санхүүгийн хямрал Кот’д Ивиорыг дайрч, улс орныг бүхэлд нь хүнд байдалд оруулсан юм. Эцэг эх нь банкны ажлаа цэвэрлэгч, шуудан зөөгчөөр сольж хүнд хэцүү амьдралын зовлонг хангалттай амсаж байлаа. Энэ үед Дрогба найзуудтайгаа гудманд бүжиглэх зэргээр гэр бүлдээ тус болж байсан ч, хүүгээ үл бүтэх этгээд болгохыг эцэг эх нь хүссэнгүй. Тиймээс 1989 онд 11 настай Дрогбаг Франц руу дахин явуулжээ.

Баруун жигүүрээс эхэлсэн нь

Авга ах нь тэр үед францын хойд хэсгийн Данкеркид амьдарч байв. Нэг газар удаан тогтдоггүй заншлаараа энэ хооронд хэд хэдэн баг солиод амжжээ.. Францад ирээд Дрогба анхны хөлбөмбөгийн сургуульдаа явж эхэлсэн бөгөөд яагаад ч юм дасгалжуулагч нь түүнийг баруун талын хамгаалагчаар томилчихсон гэдэг. Энэ мэдээ авга ахыг нь баярлуулсангүй. ”Юу гэнээ,хамгаалагч гэдэг чинь ердөө л жүжгийн туслах дүр шүү дээ. Хүмүүс хөлбөмбөгт довтлогчыг л хамгийн түрүүнд хардаг юм” хэмээн уурлаж, тэр даруй түүнийг төвийн довтлогчоор тоглуулах болжээ. Авга ахыгаа өөр багт очих тоолонд Дидье хамт нүүж шинэ газар, шинэ хүмүүстэй танилцаж байлаа. Эхлээд Абевиле дараа нь Туркойн руу нүүсэн тэдний шилжилт Ванн хотод түр завсарлаад байх үед Дрогбагийн гэр бүл Францад амьдрахаар иржээ. Эдийн засгийн хямрал улам хүчтэй өрнөж байсан тул тэдэнд Кот’д Ивиорыг орхихоос өөр зам байсангүй.

Гэр бүлээ ирсний дараа Дрогба хөлбөмбөгөөс нэг жил хөндийрсөн гэдэг.. Учир нь хүүгийнхээ боловсролд санаа зовсон эцэг эх нь Пойтьерс хотод байдаг үеэл рүү нь явуулсан аж.

‘’Аав, авга ах хоёрын хооронд ширүүн маргаан болсон. Тэд намайг сайн хүн болгох гэж хамаг байдгаа зориулсан болохоор ямар ч шийдвэр гаргахад нь зөвшөөрөхөд бэлэн байсан юм’’

1993 онд Дрогбаг эргэж ирэх үед тэднийхэн Парисийн ойролцоох жижиг хотод амьдарч байлаа. Эндээс тэр хөлбөмбөгийн боловсролоо дахин үргэлжлүүлсэн бөгөөд Левайя хэмээх клубын академд элсэн оржээ. Клубын спорт эрхэлсэн захиралаар ажиллаж байсан Сребенчко Ребчич бол цагтаа Югославын шигшээд багтаж явсан нэгэн бөгөөд түүний ачаар Дрогба авьяасаа нээж, шилдэг тоглогч болох замаа зассан юм. ”Тоглолтын өмнө бусад нь шөнийн клуб орохоор явж байхад тэр л ганцаараа явдаггүй байсан. Дрогба бусдаас ухаалаг, авьяастай, ер нь онцгой хүү байлаа” хэмээн Ребчич дурсжээ. Өдөр өдрөөр сайжирч байсан Дрогбагийн авьяас чадварт саад болох зүйл юу ч байсангүй. Залуучуудын багт өнгөрүүлсэн хоёр улиралдаа Дрогба 30 гаран гоол оруулсан бөгөөд удалгүй түүнийг үндсэн багт дууджээ.

Амжилтын оргил өөд

Харамсалтай нь Репчичийн ”боловсруулсан” залуу одыг дасгалжуулагч үнэлсэнгүй. Дрогба бэлтгэл сургуулилтаа хангалттай хийж, үндсэн багт тоглох хэмжээнд хэдийнэ хүрсэн гэдгээ харуулсан ч ердөө аравхан минут л талбайд гарах боломж олгожээ.. Гэхдээ энэ арван минутдаа өөрийгөө хангалттай харуулж бүр гоол оруулаад амжсан. Удалгүй Лен Ман, ПСЖ, Лен, Генгам зэрэг багийн скаутууд Дрогбатай уулзахаар оролдож эхлэв. Тэдэн http://www.didierdrogba.com/en/images/biographie/lemans/002.jpgдундаас эртний түүхт ПСЖ-г сонгосон ч, залуу тоглогчыг бүрэлдэхүүндээ багтаах нь байтугай сэлгээнд ч суулгасангүй. Хажуугаар нь түүнийг доод лигийн тоглогч гэж гадуурхаж байлаа. Ингээд дахиад л буурь сэлгэж Францын төв хэсгийн Ле Ман хотод иржээ. Энд өнгөрүүлсэн дөрвөн жилдээ Дрогба муугүй амжилт үзүүлж олны анхааралд өртөхийн зэрэгцээ хувийн амьдралаа ч төвхнүүлээд амжсан. Эхнэр хүүхэдтэй болж амьдралаа зохиосон түүнд гэр бүлээ тэжээх хангалттай цалин хэрэгтэй байв. Дээрээс нь доод лигт тоглосоор залхсан тул 2001 оны зун Генгам багийн гишүүн болжээ. Түүнийг ирсэн жил Генгам дээд лигт дэвшсэн бөгөөд Дрогбагийн амьдралд ч энэ нь маш том үйл явдал болсон. Анх удаа дээд лигт хөл тавьж байгаа тэрээр ”томчуудтай” үзэж, өөрийгөө таниулах ийм л боломжыг хүлээж хүлээж байсан юм.

Лионы эсрэг хийсэн гайхалтай тоглолт

Дрогбагийн ирээдүйг шийдсэн энэ гайхалтай тулаан 2002-2003 оны улиралд тохиосон. Баг нь 3 : 1-р ялагдаж явсан хүнд үед тэрээр сэлгээнээс талбайд гарч цаг дуусахтай зэрэгцэн хоёр гоол оруулсан нь жинхэнэ сенсаац тарьсан аж. Тоглолт Генгамын талбай дээр болсныг ч хэлэх үү, Улиралын төгсгөлд Генгам лигийн 7-р байранд бичигдсэн нь ч өмнө нь байгаагүй үзүүлэлт. Тэдний энэ үсрэнгүй амжилтыг залуу довтлогч Дрогбатай холбож тайлбарлах нь зүй ёсны хэрэг байлаа.

Мөрөөдөл биелсэн нь

Францын хамгийн алдартай клубуудын нэг Марсель өөрийг нь сонирхож байгааг сонсоод Дрогба хэрхэн баярласнаа ийн өгүүлжээ.

”Бага байхаасаа л би тэнд тоглохыг мөрөөддөг байлаа. Үнэхээр гайхалтай, тэр үед төрсөн мэдрэмжээ үгээр илэрхийлэхэд ч хэцүү юм”

2002 онд 150.000 еврогийн ”үнэтэй” байсан Дрогба, 2003 оны зун 6 саяар зарагдаж Олимпик Марселийн гишүүн боллээ. Саяхан л доод лигийн даруухан сэлгээний тоглогч байсан түүнд энэ бүхэн зүүд зэрэглээ шиг л санагдаж байсан нь ойлгомжтой. Хангамж үйлчилгээ ,oрчин нөхцлөөс авахуулаад бүх зүйл нь түүний өмнө нь тоглож байсан багуудаас эрс http://www.didierdrogba.com/en/images/biographie/marseille/002.jpgялгаатай байлаа. Гэвч Дрогба тэвдэж сандарсангүй, гоолыг угсраагаар нь оруулж ахархан хугацааны дотор Марселийн фенүүдийн шүтээн болж чаджээ. Лигийн 35 тоглолтонд 19 гоол оруулсан төдийгүй, Европын цомын 16 тоглолтонд 11 гоол оруулж, багаа УЕФА-н цомын финалд шалгарахад голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Оруулсан гоол болгоноо Африк бүжгээр чимэх түүнийг Франц даяар шагшин магтаж байлаа.

Хэдийгээр Дрогба өөрөө Марсельд олон жил тоглохыг хүсэж байсан ч ийм авьяаслаг тоглогчыг удаан барьж дийлэхгүйгээ клубын удирдлага мэдэж байв. .

Английг зорив

Португал дасгалжуулагч Моуриньо, Дрогба хоёрын хооронд онцгой харилцаа байдаг. Зөвхөн хөлбөмбөгийн талбарт ч биш, энгийн амьдралд сайхан нөхөрлөдөг энэ хоёр 2004 онд нэг багт, нэг зорилгын төлөө ирсэн билээ. Гэхдээ Моуриньо түүнийг бүр Генгамд байхаас нь л анзаардаг байсан тухайгаа ярьсан байдаг. Оросын тэрбүмтан Роман Абрамович супер баг босгох төлөвлөгөөнийхөө дагуу Португаас ”Онцгой нэгэн”-г авчирсан бөгөөд Жосегийн авахыг хүссэн тоглогчдын нэрс дотор Дрогба хамгийн эхний байр эзэлж байв.

2004 оны зун Марселийн хурц од Английг доргиохоор ирлээ. Түүний төлөө зарсан 24 сая фунтыг зарим мэргэжилтнүүд хэтэрхий өндөр байна гэж шүүмжилж байсан ч ердөө хэдхэн сарын дараа л тэд амаа барихад хүрсэн юм. Учир нь гайхалтай тоглолтоороо Дрогба үүнээс ч илүү үнэ хүрэх тоглогч гэдгээ харуулж чадсан билээ.. Үүгээр ч зогсохгүй Челсигийн 50 жил хүлээсэн Аваргын титмийг эргүүлэн авчрахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Дараа дараагийн улиралуудад ч Цэнхэрүүдийн амжилтын буухиа тасарсангүй. Өмнөө таарсан өрсөлдөгч болгоноо буулган авч үүнд нь Дрогба голлох үүргийг гүйцэтгэж байлаа. 2006-2007 оны улиралыг түүний амжилтын оргил жил гэж онцолж болох юм. Премьер лигийн мэргэн буучаар шалгарч, Карлинг, ФА цомын тэмцээнд түрүүлсэн баярт явдлынх нь хажуугаар Африкийн шилдэг тоглогч гэсэн хүндтэй шагналыг түүнд гардуулжээ.

http://www.didierdrogba.com/en/images/biographie/chelsea/001.jpg”Африкийн шилдэгээр шалгарсан анхны Кот’д Ивиор тоглогч болсондоо үнэхээр баяртай байна. Мэдээж хэрэг анд найз, гэр бүл, хөгжөөн дэмжигчидгүйгээр би энэ амжилтанд хүрч чадахгүй байсан. Намайг дэмжиж урам хайрладаг бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа”

2007-2008 оны улиралд түүний эрчтэй явсан карьер саарч эхэллээ. Бэртэл гэмтлийн улмаас лигийн 17-хан тоглолтонд оролцож, нэг ч цом хүртэж чадсангүй. Ялануяа Аваргуудын лигийн финалд пеналтиар ялагдсан нь түүнд маш том цохилт болсон юм. Дээрээс нь эмээ нь бас нарж сэтгэлийн зовлонг нь нэгээр нэмжээ. Энэ бүхний дүнд 2008-2009 оны улирал Африк довтлогчийн хувьд үнэхээр хүнд эхэлсэн. Урьдын халуун омголон зан нь алга болж, нэг л унжгар тоглолт үзүүлж байлаа. The Sun сонинд өгсөн ярилцлагадаа зодог тайлах талаар ч үг цухуйлгаад амжив. Гэвч тэр асар их тэвчээр зориг гаргаж энэ байдлаасаа гарч чадсан төдийгүй, урьд өмнөхөөсөө ч илүү амжилтын төлөө хүсэн тэмүүлж, гайхалтай тоглолтоор фенүүдээ баярлуулж болсон билээ.. Аваргуудын лигийн шөвгийн 16-д Ювентусын хаалганд оруулсан гоол нь үүнийг нотлоод өгсөн. Магадгүй өнгөрсөн жил атгаад алдсан цомоо энэ жил эргүүлэн авах ч юм билүү. Дидье Дрогба Челсид байгаа цагт ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.

Хувийн амьдрал

Дрогба хувийн амьдралаа олонд дэлгэх тийм ч дуртай биш. Үүнийгээ ”Би тэдэндээ маш их хайртай, тиймээс амар тайван амьдармаар байна” хэмээн тайлбарлажээ. . Түүний эхнэрийг Лалла гэдэг бөгөөд зураач мэргэжилтэй аж. Хөлбөмбөгөөс гадна Дидьегийн амьдралд маш том байр суурь эзэлдэг зүйл бол хөгжим. Одоогоос хэдэн жилийн өмнө Дрогба өөрийн Drogbacite хэмээх цомгоо гаргасан нь чамгүй амжилтанд хүрчээ. Мөн 2006 оны ДАШТ-н өмнө Арсеналын Эбүэтэй хамтарч дуу бичүүлсэн нь Кот’д Ивиорт нэг хэсэгтээ л хит болсон гэдэг.

‘’… xөгжим, хөлбөмбөг хоёр хоорондоо далдын холбоотой юм шиг надад санагддаг.Дрогбасайт цомог ч үүнээс л урган гарсан. Эндээс миний амьдрал, амжилтанд хүрсэн замналыг минь мэдэж болно. Би хөгжимгүйгээр амьдарч чадахгүй. Тэр тусмаа тоглолтын өмнө. Челсигийн хувцас солих өрөөнд миний хөгжим үргэлж эгшиглэж байдаг…’’

Шигшээ багт

2006 он бол Кот’д Ивиорчуудын хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан жил байсан. Африкийн цомын тэмцээнд амжилттай оролцож финалд шалгарснаар барахгүй түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхтэй болсон болохоор арга ч үгүй биз. Шигшээгээ ийм амжилт үзүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн тоглогч бол мэдээж Дрогба. Хэдийгээр Кот’д Ивиорчууд хэсгээсээ гарч чадаагүй ч улсынхаа түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Ялангуяа хүчирхэг Аргентиний хаалганд оруулсан гоолоо Дрогба хэзээ ч мартахгүй хэмээн өгүүлсэн байдаг. ”Төрийн дуулал эгшиглэж байх үед сэтгэл минь хөдлөөд золтой л уйлчихаагүй. Өнгөрсөн бүх амьдрал минь нүдний өмнө харагдаж, Африкийн жижигхэн хотод төрсөн би ийм өндөр оргилд гарч чадсандаа итгэж чадахгүй байлаа”

2008 оны Африкийн цомын тэмцээнд ‘Заанууд” түрүүлэхэд тун ойрхон байсан ч Египетчүүд дахиад л замд нь хөндөлссөн. Дрогба тэр тэмцээнд гурван гоол оруулж мэргэн буучдын тэргүүнд жагссан бөгөөд хамгийн сүүлд Турктэй хийсэн нөхөрсөг тоглолтонд шигшээнхээ бүрэлдэхүүн дэх 34 дэх гоолоо оруулжээ.


Category: Тамирчны танилцуулга | Views: 957 | Added by: doa-mongolia | Rating: 0.0/0
Total comments: 1
2010-07-03
Ñîîáùåíèå # 1 Íàïèñàë: drogba () [Ìàòåðèàë]

yoooo tanai site-d maash ih bayrlalaa...drogba-giin tuhai buhiil medeeleliih haisan bolovch sn oldku hedhen l oguulbertei niitlelees oor zuil oldku bsin...uneheer ih bur chin setgeleese bayrlalaa gj helmeer bn. mash ih tom amjiltiig husen yorooy...ene ercheere uragshaa yavad bgarai...bs oor sonirholtoi medeelel bval oruularai mdj Drogba-giin tuhai bol shuu de...za bayrlalaa
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Ïðîôèëü
Ïðèâåò: Guest

Ñîîáùåíèÿ:

Ãîñòü, ìû ðàäû âàñ âèäåòü. Ïîæàëóéñòà çàðåãèñòðèðóéòåñü èëè àâòîðèçóéòåñü!
Ïîèñê
Äðóçüÿ ñàéòà
Ñòàòèñòèêà
Нийт 1
Зочид 1
Гишүүн 0
Design by KuJIoBaT. Copyright FoRDiZ.net.ru © 2024
Site managed by uCoz